Түгээмэл асуулт

  • A. MobiXpress үйлчилгээний тухай
  • B. Ерөнхий ойлголт
  • C. Харилцагчтай холбоотой
  • D. Төлөөлөгчтэй холбоотой
  • E. Гэрээт хамтрагчтай холбоотой
  • F. Капитал Банк
  • G. Дилер болон мобайл дилер
  • H. Транскапитал ББСБ
  • I. Монгол Даатгал
  • J. Урамшуулалтай холбоотой
  • Тусламж
  • Түгээмэл асуулт
  • Холбоо барих
  • Цэс суулгах
  • Хэрэглэгчийн мэдээллийн төв
  • Үйлчилгээний санамж
A
  • MobiXpress үйлчилгээ гэж юу вэ?
    MobiXpress үйлчилгээ гэдэг нь Мобиком корпорациас харилцагчиддаа зориулан гаргаж байгаа цахим мөнгөний үйлчилгээ юм. Цахим мөнгөний үйлчилгээг гар утас болон интернэтээр ашиглан өөрийн болон бусдын дугаарыг нэгжээр цэнэглэх, мөнгөн шилжүүлэг хийх, ярианы төлбөрөө төлөх, орлого зарлагын гүйлгээ хийх, худалдан авалт хийх боломжтой.
  • MobiXpress болон МostMoney-ын ялгаа?
    MobiXpress үйлчилгээ нь Мобиком корпорацийн нэмэлт бүтээгдэхүүн үйлчилгээ бөгөөд Мобикомын дугаартай хэн ч хэзээ ч хаанаас ч энэхүү үйлчилгээгээр бонустай нэгжээр утсаа цэнэглэж, бонустай нэгжийг хэн нэгэнд бэлэглэж, хөнгөлөлттэй нөхцлөөр ярианы төлбөрөө төлөхийн хамт, 24 цагийн турш гар утаснаас гар утсанд мөнгө шилжүүлж, Монгол орны 21 аймагт байрлах төлөөлөгч, гэрээт хамтрагчдын сүлжээгээр үйлчлүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл олон олон боломж, бонус, хөнгөлөлтүүдийг МobiXpress үйлчилгээ авч ирж байгаагаараа Мост Монигоос ялгаатай
  • MobiXpress үйлчилгээний шинэ хэрэглэгч хэрхэн болох вэ?
    Та Мобикомын үйлчилгээний салбаруудаар өөрийн гар утас болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэхний (гадаад паспорт) хамт ирж гэрээ байгуулан шинэ хэрэглэгч болох боломжтой.
  • Үйлчилгээний нөхцөлүүд нь өөрчлөгдөх үү?
    Үйлчилгээний нөхцөл болон нууц үг, пин код өөрчлөгдөхгүй
  • МостМони гэсэн цэс өөрчлөгдөх үү?
    Өөрчлөгдөнө. MobiXpress үйлчилгээг идэвхжүүлэхийн тулд та МостМони цэсээ устгаж МobiXpress цэсийг суулгана. Үүний тулд off гэсэн мсж-г 581 явуулж дараа нь on гэсэн мсж-г 581 руу явуулна.
  • Миний гар утсан дахь цахим мөнгөнд өөрчлөлт орох уу?
    Таны гар утсанд байгаа цахим мөнгөний үлдэгдэлд өөрчлөлт орохгүй.
  • MobiXpress үйлчилгээний давуу тал?
    Та манай харилцагч болсноор 24 цагийн турш гар утаснаас гар утсанд мөнгө шилжүүлж, өөрийн болон бусдын дугаарыг нэгжээр цэнэглэж, ярианы төлбөрөө төлж, гэрээт хамтрагчаас худалдан авалт хийх боломжтой. Монгол орны 21 аймагт байрлах төлөөлөгч, гэрээт хамтрагчдын сүлжээгээр үйлчлүүлэх боломжтой
  • MobiXpress үйлчилгээний төрөл
    MobiXpress үйлчилгээнд гар утас болон интернет ашиглан дараах үндсэн 6 төрлийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
    1. Нэгж цэнэглэлт:
    o Өөрийн гар утасны дугаарыг нэгжээр цэнэглэх
    o Бусдын гар утасны дугаарыг нэгжээр цэнэглэх
    2. Худалдан авалт
    3. Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний төлбөрөө төлөх
    4. Мөнгөн шилжүүлэг
    5. Бэлэн орлого
    6. Бэлэн зарлага


B
  • Цахим мөнгө гэж юу вэ?
    Цахим мөнгөний үйлчилгээ эрхлэгчээс нэхэмжилж болохуйц, төлбөр тооцоонд ашиглагдах бүрэн боломжтой, мөнгөний үнэ цэнэтэй зүйлийг хэлнэ.
  • Цахим мөнгөний данс гэж юу вэ?
    Цахим мөнгөний данс гэж харилцагчийн нэр дээр гар утасны дугаараар үүссэн, цахим мөнгөн хэтэвч бүхий данс юм.
  • Мобифинанс ямар үйл ажиллагаа явуулдаг вэ, товч танилцуулга
    Мобифинанс ХХК нь Мобиком корпорацийн охин компани бөгөөд цахим мөнгөний MobiXpress үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ юм.
  • Мобифинансийн харилцагч гэж хэн бэ?
    MobiXpress үйлчилгээг ашиглах хүсэлт гарган, харилцагчийн гэрээ байгуулсан, Мобиком сүлжээний гар утастай хэрэглэгчийг МФ-ийн харилцагч гэнэ.
  • Төлөөлөгч гэж хэн бэ?
    Төлөөлөгч нь MobiXpress үйлчилгээний харилцагчдад бэлэн орлого, зарлагын үйлчилгээ үзүүлэх тусгай эрхтэй хуулийн этгээд юм. Өөрөөр хэлбэл MobiXpress үйлчилгээний харилцагчдын гар утсанд цахим мөнгө хийх, цахим мөнгөө бэлэн мөнгө болгон хөрвүүлэх үйлчилгээг үзүүлэгч байгууллага болон хувь хүнийг хэлнэ.
  • Гэрээт хамтрагч гэж хэн бэ?
    Гэрээт хамтрагч нь MobiXpress үйлчилгээний харилцагчдаас бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө гар утсаар авах тусгай эрхтэй худалдаа үйлчилгээний байгууллага, хувь хүн юм.
  • MobiXpress үйлчилгээний цэс гэж юу вэ?
    Та гар утсаараа гүйлгээ хийхийн тулд STK болон J2Me цэсний алийг ч суулгаж ашиглах боломжтой.
  • MobiXpress үйлчилгээний STK цэс гэж юу вэ?
    STK гэж харилцагчийн гар утасны SIM картанд суулгасан систем руу хандах цэс бүхий програм юм.
  • MobiXpress үйлчилгээний J2ME цэс гэж юу вэ?
    J2ME applet гэж Java дэмждэг интернэтэд холбогдох боломжтой гар утсанд суулгасан систем рүү хандах цэс бүхий програм юм.


C
  • Хэрхэн харилцагч болох вэ?
    Харилцагч болохын тулд өөрийн биеэр хүчин төгөлдөр иргэний үнэмлэх болон гар утастайгаа Мобикомын үйлчилгээний төв болон салбаруудад ирж гэрээ байгуулна.
  • Мобикомоос бусад операторын хэрэглэгч MobiXpress үйлчилгээнд хамрагдах боломжтой юу?
    Зөвхөн мобикомын хэрэглэгчид MobiXpress үйлчилгээг авах боломжтой.
  • Мобифинанс ББСБ хаана байрладаг вэ?
    Мобифинанс ББСБ нь Мобиком корпорацийн төв байрны баруун талд орших EXE Plaza төвийн баруун жигүүрийн 3 давхарт байрладаг. Өөрөөр хэлбэл “Бөртэ” цэргийн оёдлын үйлдвэрийн зүүн талд байрлах EXE Plaza төвд байрладаг.
  • Дансанд байршуулах мөнгөний хэмжээнд дээд, доод хязгаар байгаа юу?
    Дансанд байршуулах мөнгөний хэмжээнд дээд, доод хязгаар байхгүй.
  • Шинээр харилцагч болоход хураамж төлөх үү?
    Шинэ харилцагч болоход хураамж төлөхгүй.
  • Нууцлалыг хэрхэн хангаж байгаа вэ?
    MobiXpress үйлчилгээ нь олон улсад дэлгэрч байгаа орчин үеийн дэвшилтэт шинэ үйлчилгээ бөгөөд нууцлалын хувьд маш сайн хамгаалагдсан програм хангамжтай юм. Харилцагчийн MobiXpress үйлчилгээний аюулгүй байдлыг хамгаалах зориулалтаар зөвхөн тухайн харилцагчийг MobiXpress цэсээ удирдахад зориулан 4 оронтой нууц код, хэрэглэгчийн нэр болон 16 хүртэлх тэмдэгт бүхий нууц үгийг систем санамсаргүй утгаар өгөх ба харилцагч эдгээрийг өөрөө сольж ашиглах боломжоор хангаж байгаа юм. Харилцагч утсаараа гүйлгээ хийх бүрт дээрх пин кодоор баталгаажна.
  • Насанд хүрээгүй гар утас хэрэглэгч харилцагч болох боломжтой юу?
    Боломжтой. Эцэг эх, асран халамжлагч - иргэний үнэмлэх
    Хүүхэд - төрсний гэрчилгээ болон гар утсаа авч ирэн харилцагчаар бүртгүүлэх боломжтой. Зарлага гаргахад мөн тухайн асран хамгаалагчтай ирнэ.
  • Шинээр харилцагч болоход ямар нэгэн банкинд данстай байх шаардлагатай юу?
    Банкинд данстай болон дансгүй хэн боловч харилцагч болох боломжтой.
  • Бусад банкны данс руу мөнгөн шилжүүлэг хийж болох уу?
    Бусад банкны данс руу одоогоор мөнгөн шилжүүлэг хийх боломжгүй байгаа.
  • Хэрэв миний утасны дугаарт хэн нэгэн MobiXpress үйлчилгээнд бүртгүүлчихсэн байвал яах вэ?
    Энэ тохиолдолд та тухайн утасны дугаарыг эзэмшигч болохоо батлах бичиг баримтаа авч ирснээр МФ –д ирж асуудлаа шийдүүлж болно.
  • Банкны үйлчилгээнээс юугаараа ялгаатай вэ?
    Та MobiXpress үйлчилгээг заавал банкны салбар, АТМ дээр очиж цаг алдахгүйгээр Мобикомын сүлжээ орсон дурын газраас, хүссэн үедээ хаанаас ч гар утас болон интэрнэт ашиглан нэгжээр цэнэглэх, төлбөрөө төлөх, орлого зарлагын гүйлгээ хийх, худалдан авалт болон мөнгөн шилжүүлэг хийх боломжтой юм.
  • Миний гар утсанд байршуулсан цахим мөнгөнд хүү тооцогдох уу?
    Таны гар утсанд байршуулсан цахим мөнгөний үлдэгдэлд хүү тооцохгүй.
  • TAN код гэж юу вэ?
    Энэхүү код нь 5 оронтой тоо байх бөгөөд шинээр MobiXpress үйлчилгээнд бүртгэгдэж байгаа болон бэлэн зарлага гаргаж байгаа тохиолдолд харилцагчийг баталгаажуулах зорилгоор нэг удаа ашиглагдах код юм.
  • ПИН код гэж юу вэ?
    ПИН код гэж харилцагч гар утсаараа MobiXpress үйлчилгээний дансаа удирдахад ашиглагдах нууцлал бүхий 4 оронтой тусгай код юм.
  • MobiXpress үйлчилгээний талаарх мэдээллийг хаанаас авах вэ?
    MobiXpress үйлчилгээний мэдээллийг www.mobiXpress.mn вэб сайтаас авахаас гадна Мобикомын төв, салбаруудаас мэдээлэл авч болно. Мөн Мобикомын утаснаас 2255 тусгай дугаар руу залгаж үнэгүй мэдээлэл авах боломжтой.
  • MobiXpress үйлчилгээний дуудлагын төв утас хэд вэ?
    MobiXpress үйлчилгээний лавлах утас болох 2255 дугаарын утас руу залгаж санал, хүсэлт, гомдолоо хэлж болно.
  • Хэрэглэгчийн нэр гэж юу вэ?
    Хэрэглэгчийн нэр нь харилцагч MobiXpress үйлчилгээний дансаа интернэтээр удирдахад зориулагдсан 4-16 хүртэлх тэмдэгт (цэг, зураас, латин үсгээс бүрдсэн) нэр юм.
  • Хэрэглэгчийн нэрээ сонгоход анхаарах зүйлс бий юу?
    Хэрэглэгчийн нэрийг 4-16 тэмдэгт орсон латин жижиг үсэг, дан тоо, тэмдэгт болон тоо үсэг хольж өгч болно. Өөр хэрэглэгчийн нэртэй давхардуулахгүй байлгахыг анхаарна.
  • Нууц үг гэж юу вэ?
    Нууц үг нь хэрэглэгчийн нэртэй хамт, интернэтээр MobiXpress үйлчилгээний даснаа удирдахад зориулагдсан нууц код юм.
  • Нууц үгээ солих боломжтой юу? Тийм бол яаж солих вэ?
    Боломжтой. Үүний тулд та интернэтээр www.mobiXpress.mn сайт руу хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтрэн орж нууц үг солих цэсийг ашиглан солих боломжтой.
  • Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг юунд яаж ашиглах вэ?
    Та MobiXpress үйлчилгээний дансаа интернэт ашиглан удирдах тохиолдолд хэрэглэгчийн нэр болон нууц үгээ ашиглана
  • ПИН кодыг юунд яаж ашиглах вэ?
    Та ПИН кодоо гар утсаараа MobiXpress үйлчилгээний данс удирдах, бэлэн зарлага гаргуулж авах болон гүйлгээ хийх бүрт ПИН код ашиглана.
  • ПИН кодоо солих боломжтой юу? Тийм бол яаж солих вэ?
    Та өөрийнхөө ПИН кодыг солих бүрэн боломжтой. Үүний тулд MobiXpress үйлчилгээний цэс рүү орж ПИН код солих гэсэн цэсээ ашиглан хүсэлтээ илгээх, мөн та интернэт ашиглан www.mobiXpress.mn сайт руу орон өөрийн хэрэглэгчийн нэр нууц үгээрээ нэвтрэн ПИН кодоо солих боломжтой.
  • ПИН кодоо өдөрт хэдэн удаа солих боломжтой вэ?
    Та ПИН кодоо хэдэн ч удаа сольж болно.
  • ПИН кодоо солиход юуг анхаарах вэ?
    Та ПИН кодоо сонгохдоо өөрийн төрсөн өдөр, утасны дугаар гэх мэт бусдад мэдэгдэх боломжтой тооноос зайлсхийх хэрэгтэй. ПИН код нь дараалсан 3 ижил тоо болон өсөх, буурах эрэмбэтэй дэс дараалсан 4 тоог агуулж болохгүй. Жишээ нь: 1117, 1234...
  • ПИН кодоо буруу оруулаад блоклосон бол яах вэ?
    Та 3 удаа ПИН кодоо буруу оруулбал үйлчилгээний эрх түр хаагдана. Энэ тохиолдолд та 2255 дугаарт залган эрхээ сэргээлгэх боломжтой. Харин та пин код болон нууц үгээ мартсан бол өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ Мобикомын үйлчилгээний төв, салбарууд дээр ирж ПИН код болон нууц үгээ сэргээлгэх боломжтой.
  • MobiXpress үйлчилгээний лавлах 2255 дугаарт хандан пин кодоо сэргээлгэх боломжтой юу?
    Та пин кодоо 3 удаа буруу хийж блоколсон бол 2255-руу залган оператортой холбогдож блокоо гаргуулах боломжтой. Хэрэв шинээр пин код үүсгүүлэх бол та заавал өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ Мобикомын үйлчилгээний төв, салбарууд дээр ирж сэргээлгэх боломжтой.
  • Гар утсаа гээсэн бол яах вэ?
    Та гар утсаа гээсэн бол Мобикомын төв болон салбаруудаар иргэний үнэмлэхтэйгээ очин MobiXpress үйлчилгээний дансаа түр хаалгуулна.
  • MobiXpress үйлчилгээгээг авахад гар утасны марк нөлөөлөх үү?
    Нөлөөлнө. MobiXpress үйлчилгээний цэс нь зарим Хятадад үйлдвэрлэгдсэн хувийн үйлдвэрийн болон Солонгос, Япон маркийн утсанд суух боломжгүй байгаа.
  • MobiXpress үйлчилгээг авахад сим картны багтаамж нөлөөлөх үү?
    Сим картын багтаамж нөлөөлнө. Хэрэв та 128К-с бага багтаамжтай, хуучин СИМ карттай бол Мобикомын үйлчилгээний төв дээр ирэн СИМ-ээ үнэ төлбөргүй солиулаад MobiXpress үйлчилгээг авах боломжтой.
  • MobiXpress үйлчилгээний STK цэсийг гар утсандаа хэрхэн суулгах вэ?
    СИМ картанд MobiXpress үйлчилгээний STK цэсийг суулгахдаа “on” гэсэн мессежийг “581” гэсэн дугаарт илгээн, системээс ирсэн мессежийн дагуу хариу үйлдлүүд хийснээр таны СИМ картанд цэс суусан талаар мэдэгдэл ирнэ. Үүний дараа та MobiXpress үйлчилгээний цэс рүүгээ орон “шинэчлэх” командыг сонгон шинэчилнэ. Ингээд танд шинэчлэгдсэн талаар мэдэгдэл ирснээр MobiXpress үйлчилгээний цэсийг ашиглах боломжтой болно.
  • MobiXpress үйлчилгээний STK цэсийг хэрхэн устгах вэ?
    MobiXpress үйлчилгээний STK цэсийг устгахдаа “off” гэсэн мессежийг “581” гэсэн дугаарт илгээснээр цэс автоматаар устана.
  • MobiXpress үйлчилгээний J2ME цэсийг гар утсандаа хэрхэн суулгах вэ?
    MobiXpress үйлчилгээний J2ME цэсийг суулгахын тулд та гар утсаа интернэтэд холбуулах шаардлагатай. Хэрэв таны гар утас интернэтэд холбогддог бол гар утаснаасаа www.wap.mobicom.mn сайт-д орж Customer Menu цэсийг татаж авснаар J2ME цэсийг суулгана. J2ME цэс нь гар утасны application болон game цэс дотор сууна.
  • Миний гар утсан дээр J2ME цэс суухгүй бол яах вэ?
    Энэ тохиолдолд Мобикомын үйлчилгээний төв, салбаруудад гар утастайгаа ирж J2ME цэс суулгуулж болно.
  • MobiXpress үйлчилгээний J2ME цэсийг гар утаснаасаа хэрхэн устгах вэ?
    J2ME цэсийг устгахдаа J2ME цэс суусан application болон game дотроос delete хийж устгаж болно.
  • Гар утсаараа гүйлгээ хийхэд нэгж давхар унах уу?
    Та гар утсаараа STK цэсээ ашиглаж байгаа тохиолдолд нэг гүйлгээ хийхэд мессежний 19 төгрөг унана. Харин та гар утсаараа интернэт-д холбогдон J2ME цэс ашиглаж байгаа бол нэг гүйлгээ хийхэд 0,08 төгрөг буюу 8 мөнгө унана.
  • Гар утсаа соливол яах вэ?
    Энэ нь таны гар утсанд суусан MobiXpress үйлчилгээний цэсээс хамаарна.
    1. Хэрвээ та MobiXpress үйлчилгээний сим картанд суудаг STK цэсийг ашигладаг бол гар утсаа солиход ямар нэгэн хүндрэл гарахгүй бөгөөд цэсээ үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
    2. Харин та гар утасны WAP ашиглан J2ME цэс ашигладаг бол гар утсаа сольсон тохиолдолд шинээр STK болон J2ME –ийг суулгах шаардлагатай.
  • Дугаараа сольж болох уу? Сольсон бол яах вэ?
    Та дугаараа сольсон тохиолдолд Мобикомийн үйлчилгээний зааланд өөрийн биеэр очиж хүсэлтээ гарган шинэ дугаартаа MobiXpress үйлчилгээг шилжүүлэх боломжтой.
  • Гар утсаа гээсэн тохиолдолд миний гар утсанд байгаа цахим мөнгө яах вэ?
    Таны цахим мөнгө таны дугаарт байршсан хэвээр байна. Утасны дугаараа сэргээлгэснээр таны дугаарт байршсан мөнгөө урьдын адилаар захиран зарцуулах бүрэн эрхтэй.
  • Зарим үйлчилгээг авахгүй байж болох уу?
    Болно. Хэрэв та хүсвэл аль нэг үйлчилгээний эрхийг хаалгаж болно. Жишээ нь: Та Мобикомын урьдчилсан төлбөрт хэрэглэгч бол бусдын дугаарыг нэгжээр цэнэглэх үйлчилгээг хаалгаж болно. Дараа төлбөрт хэрэглэгч бол ярианы төлбөр төлөлтийн үйлчилгээ (одоогийн байдлаар өөрийн дараа төлбөрт дугаарын ярианы төлбөрийг төлөх боломжтой байгаа)-г хаалгаж болно.
  • Би өөрийн MobiXpress үйлчилгээний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
    Та өөрийн ПИН код болон нууц үгийг бусдад хэлэхгүй, алдахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
  • Хэн нэгний өмнөөс гүйлгээ хийх боломжтой юу?
    Таны хийж буй аливаа гүйлгээ ПИН код, хэрэглэгчийн нэр, нууц үгийг мэдсэнээр хийгдэх ба та дээрх мэдээллүүдийг хэн нэгэнд алдахгүй байх хэрэгтэй. Өөр хүний өмнөөс гүйлгээ хийх боломжгүй.
  • MobiXpress үйлчилгээний цэсийг ашиглах хэлний хэдэн сонголт байгаа вэ?
    Та англи болон монгол хэлээр цэсээ ашиглах боломжтой.
  • Гүйлгээг хийхэд хариу мэдэгдэл мессеж ирэхгүй бол яах вэ?
    Гүйлгээний мэдэгдэл мессеж 581 дугаараас ирээгүй тохиолдолд та MobiXpress үйлчилгээний лавлах утас 2255 дугаарт залгаж тухайн гүйлгээний мэдэгдэл яагаад ирээгүй талаар мэдэх боломжтой.
  • Гүйлгээ хийхэд зайлшгүй анхаарах зүйл юу байх вэ?
    Анхааралтай байх, хүлээн авагчийн дугаар, мөнгөн дүнг сайтар нягтлах.
  • Урьдчилсан төлбөрт дугаарыг нэгжээр цэнэглэхэд ямар нэгэн хязгаарлалт байгаа юу?
    Өөрийн болон бусдын урьдчилсан төлбөрт дугаарыг өдөрт 100,000₮ хүртэл төгрөгөөр цэнэглэх боломжтой. Үүнээс их дүнгээр цэнэглэсэн тохиолдолд хэрэглэгчид анхааруулсан мэдэгдэл илгээгдэнэ.
  • Ямар төрлийн нэгжээр өөрийн болон бусдын урьдчилсан төлбөрт дугаарыг цэнэглэх боломжтой вэ?
    500₮, 1000₮, 2500₮, 5000₮, 10000₮, 15000₮ -ийн цэнэглэгч картуудаар цэнэглэх боломжтой.
  • Гүйлгээний хураамжийг хэрхэн суутгаж авах вэ?
    Гүйлгээний хураамжийг тухай бүрт системээс шууд суутгаж авна.
  • Нэг удаагийн мөнгөн шилжүүлгийн дээд хязгаар ямар байх вэ?
    Нэг удаагийн мөнгөн шилжүүлгийн дээд хязгаар 100’000 төгрөг байна.
  • Өдөрт зарцуулах мөнгөний хэмжээ хэд байх вэ?
    Нэг өдөрт хийх гүйлгээний дээд хэмжээ 500’000 төгрөг хүртэл байх боломжтой ба хэрэглэгч энэ дүнгээс доош дурын хэмжээгээр тохиргоо хийх боломжтой.
  • Ямар гүйлгээнээс хэдэн төгрөгийн шимтгэл авах вэ?
    - Өөрийн дугаарыг нэгжээр цэнэглэх
    - Бусдын дугаарыг нэгжээр цэнэглэх
    - Мөнгөн шилжүүлэг
    - Ярианы төлбөр төлөх
    - Бэлэн зарлага зэрэг гүйлгээнүүдээс мөнгөн дүн болон нэгжийн хэмжээнээс үл хамааран 100 төгрөгийн шимтгэл авна.
  • Ямар гүйлгээнээс шимтгэл авахгүй вэ?
    Дараах гүйлгээнүүдээс шимтгэл авахгүй.
    - Худалдан авалт
    - Бэлэн орлого
    - Дансны үлдэгдэл шалгах
    - Сүүлийн 3 гүйлгээ шалгах
  • Андуураад өөр хүн рүү мөнгөө шилжүүлсэн тохиолдолд яах вэ?
    Ямар нэгэн гүйлгээ хийж дуусахын өмнө баталгаажуулах мэдэгдэл гарч ирэх бөгөөд харилцагч тэрхүү мэдэгдлийг сайтар нягтлах шаардлагатай. Хэрвээ харилцагч хайхрамжгүйгээсээ буруу дугаар руу мөнгөн шилжүүлэг хийсэн бол тухайн гүйлгээг буцаах боломжгүй.
  • Би урьдчилсан төлбөрт хэрэглэгчээс дараа төлбөрт хэрэглэгч болсон юм. Тэгээд 2255 дугаарт залган MobiXpress үйлчилгээний дансаа шилжүүлэх хүсэлтэйгээ хэлсэн юм. Гэтэл одоо болтол данс маань хэвээрээ байх юм?
    Лавлах утас 2255-аар таны хүсэлтийг 24 цагийн турш хүлээж авах боломжтой, харин MobiXpress үйлчилгээний дансны шилжилт хөдөлгөөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар хийгдэх болно.
  • Миний нэр дээр мобикомын 2 дугаар байдаг. Би хоёуланд нь MobiXpress үйлчилгээний данс нээлгэж болох уу?
    Нэг регистрийн дугаараар нэг данс үүсгэдэг тул та 2 дугаарт данс нээлгэх боломжгүй.
  • MobiXpress үйлчилгээний дансаа хэрхэн цэнэглэх вэ?
    Мобикомын үйлчилгээний салбарууд болон төлөөлөгчид дээр ирж дансандаа орлого хийх боломжтой.
  • MobiXpress үйлчилгээний дансаа ашиглаагүй байхад шимтгэл авах уу?
    Хэрэглэгч та дансаа ашиглаагүй удсан тохиолдолд манайх системээс хасах болон хураамж авахгүй.
  • Мобикомын нэгж зардаг гэрээтүүдээс мөнгө бэлнээр гаргуулж авч болох уу?
    Болохгүй.Зөвхөн манайхтай хамтарч ажилладаг төлөөлөгчийн газраас мөнгөө авах боломжтой.


D
  • Төлөөлөгч гэж хэн бэ?
    Төлөөлөгч нь MobiXpress үйлчилгээний харилцагчдад бэлэн орлого, зарлагын үйлчилгээ үзүүлэх тусгай эрхтэй хуулийн этгээд юм. Өөрөөр хэлбэл MobiXpress үйлчилгээний харилцагчдын гар утсанд цахим мөнгө хийх, цахим мөнгөө бэлэн мөнгө болгон хөрвүүлэх үйлчилгээг үзүүлэгч байгууллага болон хувь хүнийг хэлнэ.
  • Хэрхэн төлөөлөгч болох вэ?
    Төлөөлөгчөөр элсэхийн тулд МФ-ийн төв оффис дээр доорх бичиг баримтуудыг бүрдүүлж ирэн, төлөөлөгчөөр элсэх хүсэлт гаргана.
    Байгууллага бол:
    - Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
    - Байгууллагын захирлын иргэний үнэмлэхний хуулбар;
    - Ажлын байрны дүгнэлтийн хуулбар;
    - Тусгай зөвшөөрөл, лицензийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг бол тэдгээрийн хүчин төгөлдөр хуулбар;
    Иргэн бол:
    - Иргэний үнэмлэхний хуулбар;
    - Ажлын байрны дүгнэлтийн хуулбар;
    - Түрээсийн гэрээний хуулбар;
  • Төлөөлөгч болохын тулд ямар шаардлагыг хангах хэрэгтэй вэ?
    - Төлөөлөгчийн үйлчилгээ үзүүлэх тогтсон ажлын байртай байх, (худалдаа үйлчилгээ эрхэлдэг бол тухайн ажлын байр нь байж болно).
    - Тогтсон цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх;
    - Төлөөлөгчийн үйлчилгээг үзүүлэх бэлэн мөнгөний нөөцтэй байх;
    - Зохих харуул хамгаалалттай байх;
  • Төлөөлөгч болох нь ямар давуу талтай вэ?
    - MobiXpress үйлчилгээний харилцагчдаар өөрийн үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлэх, хэрэглэгчдийг татах, борлуулалт болон үйлчилгээний орлогоо өсгөх боломжтой.
    - Өөрийн үндсэн үйл ажиллагаанаас гадна НЭМЭЛТ ОРЛОГО олох боломжтой.
    - Байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ MobiXpress үйлчилгээний харилцагчдад таниулах, үнэ төлбөргүй сурталчлах боломжтой.
    - МФ-ээс зарлаж буй урамшуулал, хөнгөлөлтөнд хамгийн түрүүнд хамрагдах боломжтой.
  • Төлөөлөгчдийг хэрхэн таних вэ?
    MobiXpress гэсэн гэрэлт самбар бүхий таних тэмдэгтэй худалдаа, үйлчилгээний газруудыг төлөөлөгч гэж ойлгоно.
  • Төлөөлөгчдийн байршлыг хаанаас мэдэх боломжтой вэ?
    www.MobiXpress.mn вэб хуудас болон MobiXpress үйлчилгээний лавлах: 2255 дугаараас лавлаж мэдэх боломжтой


E
  • Гэрээт хамтрагч гэж хэн бэ?
    Гэрээт хамтрагч нь MobiXpress үйлчилгээний харилцагчдаас бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрөө гар утсаар авах тусгай эрхтэй худалдаа үйлчилгээний байгууллага, хувь хүн юм
  • Гэрээт хамтрагчийг хэрхэн таних вэ?
    MobiXpress гэсэн таних тэмдэгтэй худалдаа, үйлчилгээний бүхий л газруудыг гэрээт хамтрагч гэж ойлгоно.
  • Гэрээт хамтрагчдын байршлыг хаанаас мэдэх боломжтой вэ?
    www.MobiXpress.mn вэб хуудас болон MobiXpress үйлчилгээний лавлах: 2255 дугаараас лавлаж мэдэх боломжтой.
  • Гэрэээт хамтрагч болохын тулд ямар шаардлагыг хангах хэрэгтэй вэ?
    - Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байх
    - Тогтсон цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байх;
    МobiXpress үйлчилгээний гэрээт хамтрагчаар элсэх хүсэлтэй худалдаа, үйлчилгээний бүхий л газрууд гэрээт хамтрагчаар элсэх боломжтой.
  • Гэрээт хамтрагч болох нь ямар давуу талтай вэ?
    - MobiXpress үйлчилгээний харилцагчдаар өөрийн үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлэх, хэрэглэгчдийг татах, борлуулалт болон үйлчилгээний орлогоо өсгөх боломжтой.
    - Байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ MobiXpress үйлчилгээний харилцагчдад таниулах, үнэ төлбөргүй сурталчлах боломжтой.
    - МФ-ээс зарлаж буй урамшуулал, хөнгөлөлтөнд хамгийн түрүүнд хамрагдах боломжтой.
  • Гэрээт хамтрагчаар элсэх хүсэлтэй бол хэрхэн элсэх вэ?
    Гэрээт хамтрагчаар элсэхийн тулд МФ-ийн төв оффис дээр доорх бичиг баримтуудыг бүрдүүлж ирэн, гэрээт хамтрагчаар элсэх хүсэлт гаргана.
    Байгууллага бол:
    - Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
    - Байгууллагын захирлын иргэний үнэмлэхний хуулбар;
    - Ажлын байрны дүгнэлтийн хуулбар;
    - Тусгай зөвшөөрөл, лицензийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг бол тэдгээрийн хүчин төгөлдөр хуулбар;
    Иргэн бол:
    - Иргэний үнэмлэхний хуулбар;
    - Ажлын байрны дүгнэлтийн хуулбар;
    - Түрээсийн гэрээний хуулбар;


F
  • “Капитал” банкнаас Хүний хөгжил сангийн мөнгөө /ХХСМөнгө/ авдаг харилцагч MobiXpress үйлчилгээгээр дамжуулан авдаг үйлчилгээ хэзээнээс нэвтэрсэн бэ?
    2011.03. сараас эхлэн нэвтэрсэн.
  • “ХХСМөнгө”-өө MobiXpress үйлчилгээгээр авах хүсэлтийг хаана өгөх вэ?
    Капитал банкны аль ч салбар дээр иргэний үнэмлэх, ХХСангийн дэвтэртэйгээ ирэн хүсэлтийн маягт бөглөх боломжтой.
  • “ХХСМөнгө”-ийг MobiXpress үйлчилгээгээр дамжуулан авахад тавигдах шаардлага
    - MobiXpress үйлчилгээний харилцагч байх
    - Капитал банкнаас ХХСангийн мөнгийг авдаг байх
  • “ХХСМөнгө”-ийг MobiXpress үйлчилгээгээр авахад бүрдүүлэх материал
    - ХХСангийн дэвтэр /дэвтрийн дугаар/
    - “ХХСангийн мөнгө”-ийг MobiXpress үйлчилгээгээр авах бөглөсөн хүсэлтийн маягт
    - Иргэний үнэмлэх
  • Гэр бүлийн бусад гишүүдийн “ХХСангийн мөнгө”-ийг нэг дугаарт авах боломжтой юу?
    Боломжтой. Тухайн гэр бүлийн гишүүд насанд хүрсэн бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбарыг бүрдүүлсэн тохиолдолд нэг дугаарт ХХСМ авах боломжтой.
  • Гар утсанд орсон “ХХСМөнгө”-өө бэлнээр хэрхэн гаргуулж авах вэ?
    Таньд ойр байрлах Мобикомын үйлчилгээний төв, салбарууд, Капитал банкны салбарууд болон бусад төлөөлөгчдөөс авах боломжтой.
  • Карт руу орох уу?
    Орохгүй
  • Өмнөх сарынхаа “ХХСМөнгө”-ийг авч амжаагүй байгаа. MobiXpress үйлчилгээгээр авах боломжтой юу?
    Боломжтой
  • “ХХСМ”-өө MobiXpress үйлчилгээгээр авдаг дугаараа солиулах тохиолдолд яах вэ?
    Та Мобикомын үйлчилгээний төв болон салбаруудад иргэний үнэмлэхтэйгээ очин дугаар солиулах хүсэлт бөглөн солиулах бөгөөд анх “ХХСМөнгө”-ийг хүсэлт гаргасан Капитал банкны салбар дээр очин мэдэгдэнэ.
  • Хөдөө орон нутгийн Капитал банкнаас Хүний хөгжил сангийн мөнгөө авдаг харилцагч хотод MobiXpress үйлчилгээгээр авах хүсэлт гаргах боломжтой юу?
    Капитал банкны аль ч салбарт хүсэлт гаргах боломжтой.
  • Капитал банкинд санхүүжилт орсон үед MobiXpress үйлчилгээний дансанд давхар ордог уу? Хугацаандаа орохгүй байх тохиолдол гардаг.
    Санхүүжилт орж ирэхэд Капитал банкны ажилтнууд МФ-руу харилцагчдын жагсаалтыг явуулдаг бөгөөд банкнаас энэхүү жагсаалт нь ирээгүй тохиолдолд МФ-ээс таны данс руу шилжүүлэх боломжгүй байдаг.
  • Нэг утсанд гэр бүлийн гишүүдийн ХХСМөнгө хүлээн авах зорилготой MobiXpress үйлчилгээний данс нээлгүүлсэн юм. Гэтэл бүртгүүлсэн гишүүдийн мөнгө зэрэг орохгүй байна. Энэ талаар тодруулна уу?
    Энэ тохиолдолд өөрийн харъяа Капитал банкны салбаруудаас тодруулна.


G
  • Дилер, Мобайл дилер хэрхэн MobiXpress үйлчилгээнд бүртгүүлэх вэ?
    Дилер, Мобайл дилер нь хүчин төгөлдөр иргэний үнэмлэхний хамт Мобикомын төв болон үйлчилгээний салбар, Мобифинанс-ийн байранд ирж MobiXpress үйлчилгээнд бүртгүүлээд дансандаа орлого хийнэ. Дилер нь заавал орлого зарлагын үйлчилгээ үзүүлэх эрхтэй байна.
  • Мобайл дилер нь Дилер рүү М Топ-ийн мөнгө шилжүүлэхэд ямар гүйлгээ ашиглах вэ? Шимтгэлтэй юу?
    Худалдан авалт гүйлгээг ашиглана.Шимтгэл байхгүй.
  • Дилер нь М Топ –ийн мөнгөө НТК-ын борлуулалтын сүлжээний ажилтан руу шилжүүлвэл ямар дугаарт шилжүүлэх вэ?
    95301010 дугаар руу шилжүүлнэ.
  • Дилер НТК-ны борлуулалтын сүлжээний ажилтан руу М Toп-ийн мөнгөө шилжүүлэхдээ ямар гүйлгээг ашиглах вэ? Шимтгэлтэй юу?
    Мөнгөн шилжүүлэг гүйлгээг ашиглана.. Шимтгэл 100₮
  • Өдөрт хийх гүйлгээний дээд хязгаар хэд вэ?
    2.000.000₮


H
  • Транскапитал ББСБ-тай хамтран ямар үйлчилгээ нэвтрүүлсэн бэ?
    Транскапитал ББСБ-с зээл авсан бол MobiXpress үйлчилгээгээр дамжуулан зээл болон зээлийн хүүгээ хэзээ ч хаанаас ч төлөх боломжтой.
  • Транскапитал ББСБ-с авсан зээл болон зээлийн хүү төлөх боломжтой юу?
    Боломжтой. Мобикомын үйлчилгээний салбаруудаар иргэний үнэмлэх, гар утасны хамт очин MobiXpress үйлчилгээний гэрээ байгуулаад Транскапитал ББСБ дээр очин хүсэлт бөглөн үйлчилгээнд хамрагдана
  • Зээлээ MobiXpress үйлчилгээгээр төлөхийн давуу тал?
    Транскапитал дээр очихгүйгээр MobiXpress цэсээ ашиглан шөнийн 00 цаг хүртэл зээл болон зээлийн хүүгийн төлбөрөө шилжүүлснийг тухайн өдрөөр тооцох тул алданги тооцогдохгүй.
  • Зээлээ төлөхөд заавал өөрийнхөө дугаараас шилжүүлэх үү. Өөр дугаараас шилжүүлж болдог уу?
    Та зөвхөн Транскапиталд бүртгэлтэй өөрийн дугаараасаа зээлээ төлнө.
  • Зээл төлдөг дугаараа сольж байгаа тохиолдолд хаана очиж мэдэгдэх вэ?
    Дугаараа сольсон тохиолдолд Транскапиталд болон МФ-д мэдэгдэх ёстой. / мэдэгдээгүйн улмаас гарах хариуцлагыг харилцагч өөрөө хүлээнэ/


I
  • MobiXpress үйлчилгээгээр дамжуулан жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрөө Монгол Даатгалд төлж байхын тулд юу бүрдүүлэх шаардлагатай вэ?
    Мобикомын төв болон салбаруудаар иргэний үнэмлэх, гар утасны хамт очин MobiXpress үйлчилгээний гэрээ байгуулах, Монгол Даатгал дээр очин хүсэлт бөглөн үйлчилгээнд хамрагдана
  • Жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрөө Монгол даатгал ХХК-д MobiXpress үйлчилгээгээр төлөхийн давуу тал?
    Та гадуур гарч цаг заваа алдахгүйгээр төлбөрөө гар утас болон интернет ашиглан төлөх боломжтой.
  • Жолоочийн хариуцлагын даатгалын төлбөрөө төлөхийн тулд цэснээсээ ямар гүйлгээ ашиглах вэ? Шимтгэл нь хэд вэ?
    Та худалдан авалт цэсээр төлбөрөө төлөх бөгөөд ямар нэг хураамж шимтгэл байхгүй


J
  • Одоогоор ямар урамшуулал зарлагдаж байгаа вэ?
    Хэрэв урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгч бол 2011.11.01-12.31-ныг дуустал MobiXpress үйлчилгээгээр 2500 төгрөгийн нэгжээр цэнэглэхэд 40% бонус буюу 1000 төгрөгний нэгж нэмэгдэж орно.
    Дараа төлбөрт хэрэглэгч бол 2011.11.01-12.31-ны хооронд ярианы төлбөрөө MobiXpress үйлчилгээгээр төлөхөд үндсэн суурь хураамжаас 20% хөнгөлөлтийг эдлэх болно
  • Нэгжийн урамшуулалд APS, Cardplus хамрагдах уу?
    APS, Cardplus MobiXpress-ийн нэгжийн урамшуулалд хамрагдах боломжгүй.
  • Байгууллагын олон тооны харилцагчийн төлбөрийг нэг дугаараас төлөхөд дараа сарын биллнээс дугаар бүр дээр урамшуулал тооцогдох эсэх?
    Бүх дугаарын төлбөрийг төлсөн тохиолдолд урамшуулал тооцогдоно.
  • 10 сараас өмнөх саруудынхаа биллээ төлөөгүй харилцагчид зөвхөн 10 сарынхаа биллийг төлвөл хөнгөлөлт тооцогдох эсэх?
    Тооцогдохгүй. Биллээ бүрэн гүйцэт төлсөн тохиолдолд л урамшуулалд хамрагдана.
  • Багц шилжвэл /жиш: Zone-Com, Mix-Zone/ ашигласан хугацааны суурь хураамжинд хөнгөлөлт бодогдох уу?
    Ашигласан хугацаагаар тооцогдсон суурь хураамжинд 20% хөнгөлөлт тооцогдоно.
  • Дараа сарынх нь билл гараагүй байгаа тохиолдолд урьдчилаад илүү төлчихвөл хөнгөлөлт тооцогдох эсэх.
    Гарах биллээсээ ихийг төлсөн байвал урамшуулалд хамрагдана.
    Гарах биллтэйгээ тэнцүү дүнг төлсөн байвал урамшуулалд хамрагдана.
    Гарах биллээсээ дутуу төлсөн байвал урамшуулалд хамрагдахгүй.


  • Санал хүсэлт | 
  • Үйлчилгээ | 
  • ТВ Сурталчилгаа | 
  • Холбоос | 
  • © Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Мобифинанс ББСБ эзэмшинэ. 2011 он